Title Page
-
Удирдах ажилтан:
-
Коучийн нэр:
-
Баг, Ээлж:
-
Огноо:
Үнэлгээний үзүүлэлтүүд
Төлөвлөх
-
Магадлагаа хийж буй ажилтан нь ноцтой эрсдэл, ноцтой эрсдэлийн хяналтууд, ноцтой эрсдэлийг шалгах асуултууд болон тухайн ноцтой эрсдэлтэй холбоотой уурхайн дүрэм журмыг сайн мэддэг эсэх. (Жишээ нь: өргөх тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийж баталгаажуулах журам)<br>
-
Магадлагаа хийж буй ажилтан нь хаана ямар ноцтой эрсдэлтэй ажил хийгдэж байгаа эсвэл ямар магадлагаа хаана төлөвлөгдсөн байгаа эсэхийг мэддэг байх (Жишээ нь: хурлын самбар болон ноцтой эрсдэлийн магадлагааны төлөвлөгөө дээрхи мэдээллийг ашиглах )
Ажиглалт хийх
-
Магадлагаа хийж буй ажилтан нь оператор/засварчинтай хэлэлцүүлэг хийхээс өмнө тухайн ноцтой эрсдэлтэй ажлын хяналтын арга хэмжээ үр дүнтэй авагдсан эсэх болон ажлын талбар дахь бусад үйл ажиллагаануудыг ажиглаж үнэлдэг эсэх
Хэлэлцүүлэг, харилцан ярилцах
-
Магадлагаа хийж буй ажилтан нь өөрийгөө танилцуулдаг мөн бусдад өөрсдийгөө танилцуулахболомж олгодог. Эелдэг байж, магадлагаа хийж буй зорилгоо тайлбарлан, тухайн ажлыг аюулгүй зогсоож буй эсэхдээ анхаарал хандуулж, Ноцтой эрсдэлийн магадлагаа хийх явцдаа засварчид болон <br>операторуудтай хүндэтгэлтэй харьцаж тэдний нэрийг дурдаж хүндэтгэл үзүүлдэг эсэх. Ноцтой эрсдлийн магадлагаа нь хяналт шалгалт биш бөгөөд энэ нь хэлэлцүүлэг юм
-
Засварчид болон операторууд нь хэлэлцүүлгийн туршид идэвхитэй байж хэлэлцүүлгийн дийлэнх хугацаанд ноцтой эрсдэлийн хяналтын арга хэмжээг ажлын талбарт хэрхэн авч хэрэгжүүлсэн болон хяналт хэрхэн үр дүнтэй байгаа талаар нээлттэй асууж, тайлбарладаг
-
Магадлагаа хийж буй ажилтан нь илүү сайн ойлгохын тулд “Надад харуулж болох уу?”, “Би харж болох уу?”, “Надад биечлэн үзүүлж болох уу?”, “Хяналтын арга хэмжээ үр дүнтэй байгаа эсэхийг хэрхэн баталгаажуулсан бэ?”, “Хамтдаа шалгаж үзэх үү?” “Хэрэв ингэсэн бол ?” гэж асуудаг, НЭШХ- г дахин үнэлдэг гэх мэт.
-
Магадлагаа хийж буй ажилтан нь бүх боломжтой оператор болон засварчидтай хэлэлцүүлэг өрнүүлж нээлттэй асуулт асуудаг
-
Магадлагаа хийж буй ажилтан нь хяналтын арга хэмжээг биечлэн шалгадаг ба хэрхэн үр дүнтэй хэрэгжиж байгаа талаар үнэлдэг, хэрэв үл нийцэл ажиглагдсан бол ажлыг зогсоодог. Хэрэв үл нийцлийг ажлын талбарт засаж залруулж чадахгүй бол шаардлагатай арга хэмжээ авч залруулах хүртэл ажлыг зогсоож холбогдох багт мэдэгддэг
-
Магадлагаа хийж буй ажилтан нь НЭХМ-г хэрхэн үнэлэх (ямар үед хамааралгүй, хэдийгээр ажил хийх явцад засаж залруулсан ч үл нийцлийг хэрхэн бүртгэх) талаар мэдлэгтэй
-
Магадлагаа хийж буй ажилтан нь аюулгүй ажиллагааны хэлэлцүүлэг өрнүүлсний дараа засварчид болон оператор нь ажилдаа эргэн орохдоо аюулгүй бөгөөд сэтгэл ханамжтай байгаа эсэхэд анхаардаг
Зан хандлагын урт хугацааны өөрчлөлт
-
Магадлагаа хийж буй ажилтан нь хэлэлцүүлэг болон гүйцэтгэсэн магадлагаандаа тулгуурлан ажилчидад (ямар зүйл нь сайн байсан, ямар зүйлийг сайжруулах хэрэгтэй, ажлын сайн туршлага нь юу байсан талаар) үр дүнтэй зөвлөгөө өгдөг
-
Магадлагаа хийж буй ажилтан нь оператор болон засварчидад шаардлагатай мэдлэг өгч сургаж дэмжихэд цаг зарцуулдаг (хэрэв авч хэрэгжүүлж буй хяналтын арга хэмжээний талаар ойлголт дутмаг байгаа бол). НЭУ-н гол үзэл баримтлал, зорилгыг тайлбарладаг
-
Магадлагаа хийж буй ажилтан Оператор болон засварчидаас ирээдүйд арга барилаа өөрчилж, ноцтой эрсдэлтэй бүх ажлуудад НЭШХ-г чанартай үнэлж, чухал хяналтын арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр урт хугацааны оролцоог хангах дээр амлалт авдаг. (Хэрэв хамааралтай бол)
Систем ашиглах, арга хэмжээ хэрэгжүүлэх
-
Магадлагаа хийж буй ажилтан нь НЭУ-н магадлагааны үр дүнг хэрхэн системд бүртгэж оруулах талаар мэдлэгтэй
-
Магадлагаа хийж буй ажилтан нь үл тохиролын талаар системд бүрэн мэдээлэл оруулж, ойлгомжтой тайлбар бичиж, баримт хавсаргадаг
-
Магадлагаа хийж буй ажилтан нь олж илрүүлсэн үл нийцэл дээр хэрхэн арга хэмжээ авч засаж залруулах (хэрэв ажлын талбарт засаж залруулж чадаагүй бол) талаар мэдлэгтэй. Шаардлагатай тохиолдолд холбогдох багуудтай харилцаж хэрэгтэй мэдээ мэдээллийг дамжуулдаг (Жишээ нь: хэлтсийн менежер, багийн удирдлага болон багийн гишүүдэд)